{"id":3810472,"url":"https://alion.io/job/grapecity-mongolia-agentic-ai-data-science-engineering-delivery-manager","title":"Agentic AI & Data Science Engineering Delivery Manager","company":{"id":4515449,"name":"GrapeCity Mongolia","domain":"grapecity.mn","url":"https://alion.io/company/grapecity-mongolia","size_band":null,"is_staffing_agency":false,"employer_type":"direct","is_intermediary":false,"listed_via":null,"ats_vendor":null,"truth_index":null},"role":"Product","role_family":"Product","seniority":"lead","employment_type":"full_time","work_mode":"on_site","remote_scope":null,"remote_scope_basis":null,"remote_working_hours":null,"hiring_geo_confidence":"structured","locations":["Ulaanbaatar, Mongolia"],"countries":["MN"],"hiring_countries":[],"hiring_countries_total":0,"salary":{"min":3500000,"max":4000000,"currency":"MNT","period":"month","gross":null,"usd_annual":12480},"salary_estimate":null,"experience_years_min":null,"visa_sponsorship":false,"relocation_package":false,"has_equity":false,"technologies":[{"name":"AI Agents","optional":false},{"name":"CI/CD","optional":false},{"name":"ClickHouse","optional":false},{"name":"Copilot","optional":false},{"name":"Cursor","optional":false},{"name":"Dagster","optional":false},{"name":"ETL/ELT","optional":false},{"name":"Git","optional":false},{"name":"LangChain","optional":false},{"name":"LangGraph","optional":false},{"name":"Linux","optional":false},{"name":"LLM Guardrails","optional":false},{"name":"Power BI","optional":false},{"name":"Python","optional":false},{"name":"SQL","optional":false},{"name":"Tableau","optional":false}],"status":"closed","first_seen_at":"2026-10-08T23:42:47Z","employer_posted_date":null,"last_verified_at":"2026-11-09T00:52:12Z","board_verified":false,"closed_at":"2026-11-09T00:52:12Z","days_open":31,"trust":{"level":"not_scored","repost_count":null,"flags":[],"days_open":31},"description":"Ажлын байрны үүрэгАжлын байрны тухай\nТа дата шинжээч, инженерүүд болон хөгжүүлэлтэд ашиглах AI агентуудын хамтарсан ажлыг бизнесийн хэрэгцээг тодорхойлохоос эхлэн шинжилгээ, хөгжүүлэлт, туршилт, нэвтрүүлэлт, эхний ашиглалтыг тогтворжуулах хүртэл удирдана. Хариуцсан ажлын техникийн чанар, хэрэгжилтийн явц, хэрэглэгчид хүрэх үр дүнг хариуцна. Энэ нь зөвхөн төлөвлөлт, уулзалт, тайлагнал хариуцах ажил биш. Та шаардлага боловсруулах, өгөгдөл шинжлэх, шийдэл загварчлах, код бичих, турших, нэвтрүүлэх ажлыг биечлэн гүйцэтгэнэ. Үүний зэрэгцээ ажлыг өөртөө, багийн гишүүд болон AI агентуудад оновчтой хуваарилж, гарсан үр дүнг хүлээн авах шалгуур, тест, үнэлгээнд тулгуурлан баталгаажуулна. Бүх ажлыг ганцаараа хийх бус, өөрөө гүйцэтгэж чаддаг, бусдын болон AI агентын хийсэн ажлыг техникийн түвшинд шалгаж, эцсийн үр дүнд хүргэдэг удирдагч байх нь энэ ажлын байрны гол онцлог юм.\nХарилцагч, бизнесийн болон бусад оролцогч талтай хамтран хэрэгцээ, шийдэх асуудал, хүлээгдэж буй үр дүнг тодорхойлж, шаардлага, хэрэглэгчийн түүх (user story), хүлээн авах шалгуур (acceptance criteria) боловсруулах. Шаардлагатай үед харилцагч байгууллагад очиж ажиллах\n\nБизнесийн хариуцсан талуудтай хамтран ажлыг эрэмбэлж, багийн хүчин чадал, техникийн хамаарал, эрсдэлд тулгуурлан хэрэгжилтийг төлөвлөх. Ажлыг шалгаж, хүлээн авч болох даалгавруудад задлан, өөртөө, багийн гишүүд болон AI агентуудад хуваарилах\n\nӨгөгдлийн хүртээмж, чанар, техникийн боломж болон хүлээгдэж буй үнэ цэнийг эрт үнэлэх. Судалгаа, туршилтын үр дүнд тулгуурлан шийдлийг үргэлжлүүлэх, өөрчлөх эсвэл зогсоох үндэслэлтэй санал боловсруулах\n\nШинжилгээ хөгжүүлэлт\nӨгөгдөл цуглуулах, шалгах, цэвэрлэх, нэгтгэх, урьдчилсан шинжилгээ (EDA) хийх. Өгөгдлийн чанарын асуудал, хязгаарлалтыг тодорхойлж, холбогдох талуудтай шийдвэрлэх\n\nХувьсагч бэлтгэх (feature engineering), машин сургалтын загвар боловсруулах, турших, суурь хувилбартай харьцуулан үнэлэх. Үр дүнг техникийн үзүүлэлт болон бизнесийн хэрэгцээтэй холбон тайлбарлах\n\nLLM-д суурилсан шийдэл, AI агентын ажлын урсгал хөгжүүлэх. Агентын даалгавар, контекст, заавар, хэрэгслийн интеграц, эрхийн хязгаар, алдаа гарсан үед авах арга хэмжээ болон хүний хяналтын цэгийг тодорхойлж, үр дүнг үнэлэх\n\nХариуцсан төслийн хүрээнд ETL/ELT ажлын урсгал, аналитик өгөгдлийн загвар, дашбоард боловсруулж, автоматжуулах. Бизнесийн хэрэгцээ, ашиглалтын зардал, найдвартай байдалд тохирсон шийдлийн арга, төвөгшлийг сонгох\n\n Багийн гишүүд болон шинжилгээ, архитектур, хөгжүүлэлтийн үүрэгтэй AI агентуудад техникийн чиглэл өгөх. Код, өгөгдлийн загвар, шийдлийн загварчлалыг хянаж, шаардлагатай хэсгийг өөрөө бичих, засах, сайжруулах\n\nТест нэвтрүүлэлт\nХөгжүүлэлтийн явцад автомат болон гар ажиллагаатай тест, өгөгдлийн тулгалт, загвар ба агентын үнэлгээ хийх. Эрсдэлтэй өөрчлөлтөд өөр хөгжүүлэгч эсвэл холбогдох мэргэжилтний нэмэлт хяналтыг зохион байгуулж, илэрсэн асуудлыг шийдвэрлэх\n\n Харилцагчтай хэрэглэгчийн хүлээн авах туршилт (UAT) зохион байгуулах. Нэвтрүүлэлтийн бэлэн байдлыг техникийн болон чанарын нотолгоонд тулгуурлан үнэлж, батлагдсан эрхийн хүрээнд шийдвэр гаргах; шаардлагатай бизнесийн, аюулгүй байдлын болон харилцагчийн зөвшөөрлийг бүрдүүлэх\n\nНэвтрүүлэлт, буцаах төлөвлөгөөг бэлтгэж, нэвтрүүлэлтийг удирдан гүйцэтгэх. Шийдлийн үр дүн, мэдэгдэж буй хязгаарлалт, ашиглах нөхцөлийг хэрэглэгч болон хариуцсан талуудад ойлгомжтой танилцуулах\n\nНэвтрүүлсний дараа ашиглалт\nБагуудын хоорондын хамаарал, ажлын гацаа, хамрах хүрээний өөрчлөлт, хугацаа болон чанарын эрсдэлийг хянах. Төлөвлөлт, үр дүнгийн хяналт, эргэн дүгнэх уулзалтыг зохион байгуулж, өөрийн эрхийн хүрээнд шийдэх боломжгүй асуудлыг холбогдох түвшинд цаг тухайд нь шилжүүлэх\n\n Мэдээллийн аюулгүй байдал болон өгөгдөл хариуцсан талуудтай хамтран AI агентын хамгаалалтын хяналт (guardrails), эрхийн хязгаар, нууц болон эмзэг өгөгдөл ашиглах нөхцөл, хүний заавал баталгаажуулах үйлдлийг тодорхойлж, хэрэгжилтийг шалгах\n\nӨгөгдлийн эх үүсвэр ба хувилбар, код, орчны тохиргоо, загвар, суурь таамаглал, үнэлгээний арга болон үр дүнг дахин шалгаж баталгаажуулах боломжтойгоор баримтжуулах. Үр дүнгийн хэлбэлзэл, хязгаарлалтыг ил тод тайлбарлах\n\n Багийн гишүүдэд техникийн зөвлөгөө өгч, мэдлэг хуваалцах, ур чадварыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх. Компанийн чанар болон мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо, ISO 9001, ISO/IEC 27001 стандарттай холбоотой батлагдсан журам, процесс, хяналтыг мөрдөж, багийн түвшинд хэрэгжүүлэх\n\nАжлын үр дүнг хэрхэн үнэлэх вэ?\nХэрэгжилт: тэргүүлэх ажлуудын явц, хамаарал, эрсдэл ойлгомжтой; гацаа болон өөрчлөлтийн нөлөөг эрт илрүүлж, холбогдох талуудтай тохиролцон шийдвэрлэдэг байх. \n\nЧанар: хүлээн авах шалгуур, тест, өгөгдөл ба загварын үнэлгээний нотолгоо бүрдсэн; хязгаарлалт, эрсдэл ил тод; ашиглалтад хүлээлгэн өгөх нөхцөл хангагдсан байх. \n\nҮнэ цэн: шийдлийн хэрэглээ, үр өгөөж, хөгжүүлэлт болон ашиглалтын зардлыг тохирсон үзүүлэлтээр үнэлж, цаашдын шийдвэр, сайжруулалтыг нотолгоонд тулгуурлан гаргадаг байх\n\nТавигдах шаардлагаДата шинжилгээ, машин сургалт, AI эсвэл өгөгдөлд суурилсан программ хангамжийн төсөлд 5-аас доошгүй жил техникийн ажлыг биечлэн гүйцэтгэсэн, үүнээс 2-оос доошгүй жил баг, төсөл эсвэл ажлын урсгал ахалсан туршлагатай\n\nӨгөгдөл, AI/ML эсвэл аналитик шийдлийг шаардлага тодорхойлохоос бодит ашиглалтад хүргэх хүртэл биечлэн оролцож, техникийн чанар, нэвтрүүлэлтийн үр дүнг хариуцсан туршлагатай\n\nSQL ашиглан олон эх үүсвэрийн өгөгдлийг шалгах, нэгтгэх, шинжлэх; Python ашиглан өгөгдөл боловсруулах, загвар бүтээх, тестлэх болон засварлахад ойлгомжтой, цэгцтэй код бичих чадвартай\n\nСтатистикийн арга зүй, машин сургалт, загварын үнэлгээний бат мэдлэгтэй. Сургалт ба үнэлгээний өгөгдлийг зөв тусгаарлах, суурь хувилбартай харьцуулах, үнэлгээний алдаа, гажуудлыг таних, үр дүнгийн хязгаарлалтыг тайлбарлах чадвартай\n\nӨгөгдлийн агуулах, ETL/ELT болон аналитик өгөгдлийн загварчлалын ажлын түвшний мэдлэг, хэрэгжүүлэлтийн туршлагатай\n\n Git, кодын хяналтын урсгал, автомат тест ашиглаж ажилладаг. Алдаа оношлох, системийн интеграцтай ажиллах, өөрчлөлтийг хяналттай нэвтрүүлэх болон CI/CD урсгалтай ажилласан туршлагатай\n\nClaude Code, Cursor, GitHub Copilot эсвэл ижил төрлийн AI хөгжүүлэлтийн хэрэгслийг бодит төсөлд тогтмол ашигладаг. Үүсгэсэн код болон бусад үр дүнг бие даан шалгах, алдааг засах, ашиглахад тохиромжгүй эсвэл эрсдэлтэй тохиолдлыг таних чадвартай\n\nAI агентаар гүйцэтгүүлэх ажлыг шалгаж болох даалгаварт задлах, шаардлагатай контекст, хэрэгслийн эрх, хяналтын цэгийг тодорхойлох, үр дүнг тест болон үнэлгээний шалгуураар баталгаажуулах чадвартай\n\nAgile, Lean зарчмаар ажлыг төлөвлөж, эрэмбэлэх, ажлын урсгалын гацааг бууруулах туршлагатай. Олон оролцогч талын зөрчилтэй хэрэгцээг зохицуулж, хамрах хүрээ, хугацаа, чанарын өөрчлөлтийг ойлгомжтой тайлбарлан тохиролцож чаддаг\n\nБие даан болон багаар ажиллах, бичгээр болон амаар ойлгомжтой харилцах, техникийн шийдвэрээ үндэслэх, бусдад тодорхой чиглэл, зөвлөгөө өгөх чадвартай. Нууц болон эмзэг өгөгдөлтэй батлагдсан журам, эрхийн хүрээнд хариуцлагатай ажилладаг\n\nАнгли хэлээр техникийн баримт бичиг уншиж ойлгох, бичих чадвартай\n\nКомпьютерийн ухаан, программ хангамж, мэдээллийн технологи, дата шинжлэх ухаан, математик, статистик эсвэл инженерийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй\n\nДараах мэдлэг, туршлага давуу тал болно. \nБанк, санхүүгийн салбарын залилан илрүүлэлт, мөнгө угаахтай тэмцэх (AML), зээлийн онооны загвар болон бусад AI/ML, аналитик шийдэл дээр ажилласан\n\nMCP зэрэг протоколоор AI агентыг өгөгдөл, хэрэгсэлтэй холбох интеграц хийсэн, эсвэл LangChain, LangGraph зэрэг хэрэгслээр агентын болон олон агентын ажлын урсгал хөгжүүлсэн\n\ndbt, Dagster зэрэг өгөгдөл боловсруулах, ажлын урсгал зохион байгуулах хэрэгсэл; ClickHouse зэрэг аналитик өгөгдлийн сан; Power BI, Tableau зэрэг BI платформ ашигласан\n\nDocker, Linux орчинд өгөгдөл, AI/ML шийдэл нэвтрүүлж, ашиглалтын хяналт, автоматжуулалт хэрэгжүүлсэн \n\nДавуу талын бүх шалгуурыг хангаагүй ч үндсэн шаардлагад нийцэж байвал материалаа ирүүлнэ үү.\n\nНэмэлт мэдээлэлТаныг Монголын тэргүүлэх \"Программ хангамж хөгжүүлэгч, нийлүүлэгч\" компанид:\nТуршлагатай дата шинжээч, инженерүүдтэй хамтран AI агент ашигласан хөгжүүлэлтийн арга барилыг бүрдүүлж, сайжруулах болом\n\nНайрсаг, эрч хүчтэй хамт олон; хувь хүний хөгжлийг дэмжсэн хүний нөөцийн бодлого, сургалт, хөтөлбөр, арга хэмжээ\n\nХотын төвд тав тухтай ажлын орчин, уян хатан цагийн хуваарь, өдрийн хоол\n\nСагсан бөмбөгийн талбай, фитнесс өрөө, массажны сандал, авто зогсоол\n\nЭрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, тэтгэврийн дансны хуримтлал\n\nАжлын үр дүнгээс хамаарсан бонус, урамшуулал.\n\nХангамжЭрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг\nУян хатан цагийн хуваарь\nӨдрийн хоолны хөнгөлөлт\nТав тухтай ажлын орчин\nАжлын байрны сургалт\n\nУр чадвар: Python, SQL, Өгөгдлийн сан, Программчлал","description_format":"text","description_chars":8691,"description_truncated":false,"requirements":{"experience_years_min":null,"management_years_min":null,"team_size_min":null,"manages_managers":false,"education":null,"security_clearance":false,"languages":[]},"benefits":[],"hiring_locations":[],"hiring_excludes":[],"relocation_offered":false,"industries":[],"lifecycle":[{"event":"open","at":"2026-11-05T14:25:16Z"},{"event":"close","at":"2026-11-09T00:52:12Z"}],"visa":[],"liveness":null,"pay":{"stated_usd_annual":12480,"is_top_pay":false},"html_url":"https://alion.io/job/grapecity-mongolia-agentic-ai-data-science-engineering-delivery-manager","json_url":"https://alion.io/job/grapecity-mongolia-agentic-ai-data-science-engineering-delivery-manager.json","meta":{"generated_at":"2026-11-10T15:16:40Z","cache_seconds":300,"methodology":"https://alion.io/methodology","terms":"https://alion.io/terms","contact":"https://alion.io/contact","api":"https://alion.io/developers","about":"Alion is a live layer of people, companies and AI agents: who they are, whether they are real and active right now, what they do and how to work with them, readable by people and by agents and paid per call.","catalog":"https://alion.io/catalog.json","usage":{"tier":"crawler_verified","counted_by":"address","units_charged":1,"used_today":1246,"day_limit":null,"remaining_today":null,"minute_limit":300,"resets_at":"2026-11-11T00:00:00Z"}},"offers":[{"id":"company.slices","title":"One company in depth, by slice","status":"live","price":{"credits":0.1,"usd":0.01,"plus_per_slice":{"credits":0.05,"usd":0.005}},"unit":"per company, plus each slice with data","note":"the employer in depth","call":{"mcp_tool":"get_company","arguments":{"id":4515449},"rest":"https://alion.io/mcp/rest/get_company?id=4515449"},"human":"https://alion.io/catalog?offer=company.slices&for=job%2Fgrapecity-mongolia-agentic-ai-data-science-engineering-delivery-manager"},{"id":"market.stats","title":"A market slice: pay, demand and time to fill","status":"live","price":{"credits":2,"usd":0.2},"unit":"per slice","note":"pay, demand and time to fill for this role and place","call":{"mcp_tool":"market_stats"},"human":"https://alion.io/catalog?offer=market.stats&for=job%2Fgrapecity-mongolia-agentic-ai-data-science-engineering-delivery-manager"},{"id":"job.search","title":"Open jobs by role, technology, place, pay and visa","status":"live","price":{"credits":0.1,"usd":0.01},"unit":"per posting in a list","note":"similar open postings","call":{"mcp_tool":"search_jobs"},"human":"https://alion.io/catalog?offer=job.search&for=job%2Fgrapecity-mongolia-agentic-ai-data-science-engineering-delivery-manager"},{"id":"company.verify","title":"Is this company real and active right now","status":"pilot","price":null,"unit":"per company","request":{"url":"https://alion.io/catalog/request","method":"POST","body":"{\"offer\": \"company.verify\", \"for\": \"job/grapecity-mongolia-agentic-ai-data-science-engineering-delivery-manager\", \"note\": \"what you need it for\"}"},"human":"https://alion.io/catalog?offer=company.verify&for=job%2Fgrapecity-mongolia-agentic-ai-data-science-engineering-delivery-manager"}],"agent":{"mcp":"https://alion.io/mcp/jobs","mcp_open":"https://alion.io/mcp/open","next":[{"tool":"get_job","arguments":{"id":3810472}},{"tool":"search_jobs","arguments":{"company":"grapecity.mn","detail":"compact"}},{"tool":"match_people","arguments":{"job_id":3810472},"note":"people open to offers who fit this vacancy"}],"note":"The same data through MCP tools: https://alion.io/mcp/open needs no sign-in (compact searches, postings, people); https://alion.io/mcp with an Alion account has everything. Docs: https://alion.io/developers"}}