First seen by Alion on Nov 2, 2026. ALS scores B on the Alion truth index.
Лабораторийн бараа материал, урвалж бодис, багаж хэрэгсэл, ХАБЭА-н хэрэглэгдэхүүний орлого, зарлагыг бүртгэх
Агуулахын бараа материалын үлдэгдэлд өдөр тутмын хяналт тавих
Материалын захиалга бэлтгэх, нийлүүлэлт хүлээн авах, холбогдох баримт бичгийг бүрдүүлэх
Бараа материалыг стандартын дагуу хадгалж, эмх цэгцтэй байлгах
Тооллого хийх, тайлан мэдээ боловсруулах, удирдлагад танилцуулах
Лабораторийн ажилтнуудын материалын хэрэгцээг цаг тухайд нь хангах
Няравын өдөр тутмын бүртгэлийг Diamond программ дээр үнэн зөв хөтлөх
Санхүү, худалдан авалтын хэлтэстэй хамтран ажиллах
Агуулахын аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг мөрдөж ажиллах
Нягтлан бодох бүртгэл, санхүү, бизнесийн удирдлага болон холбогдох чиглэлээр их, дээд сургууль төгссөн байх
Нярав, агуулахын ажилтнаар ажиллаж байсан туршлагатай
Diamond ERP программ дээр ажиллах чадвартай
Баримт бичиг боловсруулах, тайлан гаргах чадвартай
Компьютерийн хэрэглээний программуудыг сайн эзэмшсэн
Хариуцлагатай, үнэнч шударга ёс зүйтэй
Эмх цэгц сайтай, аливаа зүйлийн учрыг олж шийдвэрлэх чадвартай
Нягт нямбай, зохион байгуулалт сайтай
Харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай
Тоон мэдээлэлтэй ажиллах, дүн шинжилгээ хийх чадвартай
Няраваар ажиллаж байсан туршлагатай, эмх цэгцтэй, аливаа асуудлын учрыг олж шийдвэрлэх чадвартай, Diamond программ дээр ажиллах мэдлэгтэй, хариуцлагатай, нягт нямбай таныг АЛС Групп ХХК-ийн хамт олондоо урьж байна.
Хангамж- Байгууллага доторх фитнесс заал
- Уян хатан цагийн хуваарь
- Амттан, уух зүйлс
- Чөлөөт хувцаслалт
- Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
- Ажлын байрны сургалт
- Өдрийн хоолны хөнгөлөлт
- Зогсоолын хангамж
Ур чадвар: Нягт нямбай, Харилцааны чадвар, Тууштай, Шийдвэр гаргах, асуудал шийдвэрлэх, Ёс зүйн зарчим баримтлах чадвар, Зохион байгуулалт, Хариуцлагатай, Бараа материалын удирдлага, Бараа, материалын хяналт, Нөөцийг хянах

