Removed from the employer's board on Nov 12, 2026. First seen by Alion on Oct 22, 2026.
Уулын олборлолтын өдөр, сар, жилээр батлагдсан төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахын тулд хэлтэсийн олворлолтын ажлын уялдаа холбоог сайжруулах дээр анхаарах, өдөр тутмын мэдээ бүртгэлийг үнэн зөв бодитой гаргаж, холбогдох удирдлагуудад түгээх
Хэлтэсийн удирдлагуудад уулын олборлолтын үйл ажиллагааны талаар мэдээллийг тогтмол өгөх, өөрийн удирдах ажилтантай ажлын нягт уялдаа холбоотой ажиллаж, өдөр тутмын үйл ажиллагаанд байнгын хяналтыг тавих
Олборлолтын үйл ажиллагаанд тоног төхөөрөмж болон хүн хүчний асуудлыг зохион байгуулан, ажлын бүтээмж болон цаг ашиглалтыг дээшлүүлэх дээр анхаарах, сул зогсолт, үргүй зардлыг бууруулахын тулд ажлын уялдаа холбоог зөв зохион байгуулж холбогдох инженерүүдийг мэдээллээр ханган ажиллах
Ажиллагсадын тухайн ээлжид гүйцэтгэсэн ажлын хэмжээг үнэн зөв, бодитой бүртгэх, ажлын тайланг өдөр долоо хоног тутмаар гаргах
Систем дээр тухайн ээлжинд гарсан тоног төхөөрөмжийн марк, дугаар зэрэг мэдээллүүдийг оруулан, бүртгэх
Удирдах албан тушаалтнуудаас тухай бүрд өгсөн үүрэг даалгавар буюу нэмэлт шаардлагатай бүртгэлүүдийг түргэн гүйцэтгэж байх
Уулын олборлолтын үйл ажиллагааг ERP систэм дээр бүртгэх, байнгын шинэчлэлийг хийх хэлтэсийн олборлолтын үйл ажиллагаатай холбоотой бүхий л үйл ажиллагаа, арга хэмжээнүүдийг систем дээр бүртгэх, холбогдох удирдлагуудад танилцуулах
Ажлын байранд хариуцсан эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах, ажлын байрны ариун цэвэр, эмх цэгцтэй байдлыг хангаж ажиллах
Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
Уул уурхайн ашиглалт, маркшейдер, Уулын эдийн засаг чиглэлээр их дээд сургууль төгссөн
Уул уурхайн диспетчер болон бичиг хэргийн ажилтнаар ажилласан туршлагатай, ажлын ачаалал даах чадвартай
Техник сонирхолтой
Уулын ажлын тодорхой мэдлэгтэй
Компьютрийн хэрэглээний программуулыг бүрэн эзэмшсэн
Англи хэлний ярианы болон бичгийн чадвартай
Үнэнч шударга, зарчимч, хариуцлагатай
Ажилдаа идэвхи санаачлагатай, зохион байгуулагч
Нийтэч зохион байгуулах чадвартай
Цаг баримталдаг, хувийн зохион байгуулалт сайн
Нэмэлт мэдээлэл14/14 ээлжийн хуваариар ажиллана
Хангамж- Унааны хөнгөлөлт
Ур чадвар: Багаар ажиллах, Цагийн менежмент, Харилцааны чадвар, Стресс менежмент, Үйл ажиллагааны программ хангамж, Процессийн хяналт

