First seen by Alion on Oct 28, 2026.
Төслийн талбайд барилга угсралтын ажилд хяналт хийх, асуудлыг тухай бүр шийдвэрлэх
Барилга угсралтын ажил (БУА)-ын явц, төлөвлөгөөний биелэлтэд хяналт тавих
БУА-ын хүний нөөц, бараа материал, тоног төхөөрөмж, техник хэрэгсэлд хяналт тавих, төлөвлөх
БУА-ын 7 хоног, сар, жилийн төлөвлөгөө гаргах, тайлагнах
БУА-ын уялдаа холбоог хангах, удирдан зохион байгуулах
Гүйцэтгэлийн зураг төсөл боловсруулах, хянаж баталгаажуулах
Барилгын ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл, ил, далд ажлын акт бүрдүүлэх, баримтжуулах, хяналт тавих
Барилга байгууламжийг техникийн болон улсын комисст хүлээлгэн өгөх, холбогдох бичиг баримтыг бэлдэх
Барилгын талбайд ХАБЭА-н эрсдэлийг үнэлж ажиллах, хяналт тавих
Ажлын байрны тодорхойлолтод заасан бусад чиг үүргийг гүйцэтгэх
Боловсрол: Бакалавр зэрэгтэй
Мэргэжил: Барилгын инженер (иргэний ба үйлдвэрлэлийн барилгын инженер)
Мэргэшил: Барилгын мэргэшсэн инженер бол давуу тал болно.
Туршлага: Барилгын инженерээр 3-5 жил ажилласан туршлагатай
Ур чадвар:
Барилгын бичиг баримт (М акт зэрэг) боловсруулах чадвартай
Багаар ажиллах, харилцааны ур чадвартай
Бие даан хариуцлага хүлээх чадвартай
Ажлын ачаалал даах чадвартай
Аutocad програм дээр ажиллах чадвартай
Нэмэлт мэдээлэл
Барилгын салбарт олон жилийн туршлагатай Мэргэжлийн баг, хамт олонтой туршлага, мэдлэгээ харилцан хуваалцах, мэргэжлээрээ болон карьер өсч хөгжих боломжтой
Бүтээн байгуулалтын томоохон төслүүдэд оролцож, туршлага хуримтлуулах боломжтой
Жил бүр эрүүл мэндийн үзлэгт компанийн зардлаар хамрагдах
Гүйцэтгэлд суурилсан KPI урамшуулал (хагас жилээр)
Өдрийн хоолны нэмэгдэл
Ур чадвар: Дасан зохицох, Хамтран ажиллах, Харилцааны чадвар, AutoCAD, Барилгын дүрмийн мэдлэг, Барилгын менежмент, Бүтээц, хийцийн зураг төсөл

