First seen by Alion on Oct 29, 2026.
"Dentsu Data Artist Mongol" компани нь Япон улсын маркетингийн тэргүүлэгч группуудын нэг болох Dentsu Group-ийн охин компани юм. Манай хамт олон хиймэл оюун ухаан, өгөгдлийн шинжилгээ, програм хангамжийн чиглэлээр олон улсын зах зээлд үйлчилгээг үзүүлдэг.
Програм хангамж, системийн хөгжүүлэлт хийх, түүний найдвартай, аюулгүй ажиллагааг хангах
Програм хангамжийн хөгжүүлэлт болон дизайны шилдэг туршлагыг нэвтрүүлэх
Програм хангамжийн найдвартай ажиллагааг шалгах автомат тест бичих, зохион байгуулах
Техник шийдэл гаргах, асуудлыг хурдан шийдвэрлэх
Програм хангамжийн инженер, мэдээллийн технологийн мэргэжлээр төгссөн байх
Python эсвэл Javascript хэл дээр ажиллаж байсан туршлагатай
Өсөх дэвших сэтгэхүйтэй
Харилцагчтай, багаар ажиллах чадвартай
Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
Япон хэлтэй бол давуу тал болно.
Шинийг санаачлагч, хурдан суралцах чадвартай
AWS, GCP аль нэг дээр ажилладаг байх
Дараах технологиуд дээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно
Azure cloud platform
Generative AI
Large Language model, machine learning
Vue.js/Nuxt.js/React. Tailwind. Material Ul
Хагас жил тутам ажлын гүйцэтгэл дээр суурилсан цалин өсөх, цалингийн нэмүүлэх боломжтой.
Жилийн эцэст үр бүтээмжид үндэслэн урамшуулал болон бонус бодогддог.
Үндсэн ажилтан болох тохиолдолд 7 хоногийн 1-2 өдөр зайнаас ажиллах боломжтой.
Япон компанийн үйл ажиллагаа, ажиллах соёлыг суралцах боломжтой.
Залуу баг хамт олонтой ажиллаж хөгжих таатай орчинтой.
Ажлын цагийн уян хатан зохицуулалттай.
Япон руу албан томилолтоор явах боломжтойгоос гадна Япон улсын Дэнцү групп компанид ажилласан карьерын түүхтэй болох боломжтой.
- Зайнаас ажиллах
- Уян хатан цагийн хуваарь
- Цалинтай чөлөө
- Жилийн эцсийн урамшуулал
- Хувийн эрүүл мэндийн даатгал
- Чөлөөт хувцаслалт
Ур чадвар: Багаар ажиллах, Цагийн менежмент, Харилцааны чадвар, Шинэ зүйл сурах чадвар

