First seen by Alion on Nov 2, 2026.
Компанийн хэмжээнд мөрдөгдөж буй хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм журам, заавар, батлагдсан уулын ажлын паспортын дагуу хөрс, нүүрс тээвэрлэх ажлыг төлөвлөгөөний дагуу ханган биелүүлж ажиллах
Компанийн үндсэн хөрөнгө болох техникийг үйлдвэрлэлд тогтмол бэлэн байлгахыг эрмэлзэн ажиллаж, шатах тослох материал болон сэлбэг материалыг хэмнэж, уурхайн үйлдвэрийн бүсэд ээлжийн мастерын заасан нарядын дагуу, уулын ажлыг уурхайн ашиглалтын технологийн горимын дагуу чанартай хийж гүйцэтгэх
Тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангаж, тоног төхөөрөмжийн үзлэгийг тогтмол чанартай хийж, үзлэгийн дэвтрийн зааврын дагуу үнэн, зөв бөглөж, эвдрэл илэрсэн тохиолдолд цаг алдалгүй ээлжийн мастераар дамжуулан засварын хэлтэст мэдэгдэх
Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой байх;
Хүнд даацын өөрөө буулгагч автосамосвалын операторын эрхийн үнэмлэх /B,C,M ангилал/-тэй байх;
Уул уурхайн салбарт автосамосвалын оператороор 2-оос доошгүй жил /HOWO 371, ТОНЛИ 70тн/ жилласан туршлагатай байх;
Багаар ажиллах, харилцааны өндөр ур чадвартай, техник сэтгэлгээтэй байх;
Багаар ажиллах, харилцааны өндөр ур чадвартай, техник сэтгэлгээтэй байх;
Ёс зүйтэй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг чанд мөрддөг байх;
Хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлагатай, ажлын ачаалал даах чадвартай байх;
Эрүүл мэндийн хувьд уул уурхайн орчинд ажиллах боломжтой байх;
Бид зөвхөн анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчтой эргэн холбоо барьж, дараагийн шатны шалгаруулалтад урих болно.
Ур чадвар: Харилцааны чадвар, Аюулгүй ажиллагааг хангах, Машин механизмын мэдлэг, Хүнд машин механизмын ажиллагаа, Техникийн засвар үйлчилгээ

