First seen by Alion on Oct 20, 2026.
• Өглөг, авлагыг бүртгэж, хянах; авлагын насжилтын мэдээллийг борлуулалтын багт тогтмол өгч, цуглуулалтад хамтран ажиллах.
• Бэлэн мөнгөний орлого, зарлага болон банкны гүйлгээний бүртгэлийг үнэн зөв хөтлөх.
• Бараа материалын (inventory) орлого, зарлага, шилжилт хөдөлгөөнийг системд бүртгэх; агуулахын үлдэгдэлтэй тогтмол тулгаж, тооллого зохион байгуулах; бодит үлдэгдлийн мэдээллийг борлуулалт, маркетингийн багт ашиглах боломжтой байлгах.
• Импортын бичиг баримт, гааль, татвар, логистикийн санхүүгийн бүрдлийг хянаж, импортын өртгийг тооцох; гадаад нийлүүлэгчид хийх төлбөрийг бүртгэх.
• Борлуулалтын багтай хамтран үнийн санал, гэрээний санхүүгийн нөхцөл, өртөг, ашгийн хэмжээг тооцож баталгаажуулах.
• Гагнуурын мэргэжилтэнтэй хамтран туршилт, үзүүлбэрийн тоног төхөөрөмжийн хөдөлгөөнийг бүртгэх.
• Вэбсайт, онлайн платформыг санхүүгийн програмтай холбоход Дижитал маркетингийн менежертэй хамтран ажиллаж, бараа, үнэ, үлдэгдлийн мэдээллийг бодит байлгах.
• Сар, улирал, жилийн санхүүгийн болон удирдлагын тайлан боловсруулах.
• Татвар, нийгмийн даатгал болон бусад хууль ёсны тайлан мэдээг хугацаанд нь гаргах.
• Дотоод хяналт хэрэгжүүлж, аудитын шалгалтад мэдээлэл, баримт материалаар хангах.
Тавигдах шаардлага• Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалавр зэрэгтэй.
• Мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажилласан туршлагатай.
• Санхүүгийн програм хангамж, ERP дээр ажиллах мэдлэг, чадвартай.
• Импортын барааны нягтлангаар ажиллаж байсан бол давуу тал болно.
• Англи хэлний мэдлэгтэй бол давуу тал болно.
• Олон жил тогтвортой ажиллах хүсэлтэй; харилцааны соёлтой, хариуцлагатай, нягт нямбай.Багаар ажиллах чадвартай
Идэвхи зүтгэл, чармайлттай
Санхүүгийн программ хангамжийн талаар тодорхой мэдлэгтэй
Импортын барааны нягтлангаар ажиллаж байсан бол давуу тал
Ур чадвар: Багаар ажиллах, Цагийн менежмент, Нягт нямбай, Харилцааны чадвар, Хариуцлагатай, Нягтлан бодох бүртгэл, Тайлан боловсруулах

