First seen by Alion on Nov 3, 2026.
Компанийн санхүүгийн тайлан, гүйлгээ, бүртгэлд батлагдсан төлөвлөгөөний дагуу дотоод аудит хийх
Олон улсын стандарт, холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын нийцлийг шалгах
Аудитын нотлох баримт цуглуулах, шинжлэх, баримтжуулах, тайлан боловсруулах
Аудитын үр дүн, дүгнэлт, зөвлөмжийг холбогдох удирдлагад танилцуулах
Аудитын зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавьж, үр дүнг тайлагнах
Нягтлан бодох бүртгэл чиглэлээр их, дээд сургууль төгссөн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
Ерөнхий нягтлан бодогч, Ахлах нягтлан бодогчоор 1-ээс дээш жил ажилласан туршлагатай бол давуу тал болно
Хариуцлагатай, үнэнч шударга, нягт нямбай ажиллах хандлагатай
Багийн ажилд хамтран ажиллах чадвартай
Microsoft Excel, Word програмуудыг сайн эзэмшсэн байх
Монкон Групп нь ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрд адил, тэгш боломж олгон, ажилтан сонгон шалгаруулах үйл ажиллагааг шударга, ил тод явуулж эцсийн шийдвэрийг гаргадаг болно.
Нэмэлт мэдээлэл
1,5 цагийн уян систем
Ажилтанд зориулсан сургалт, хөгжлийн бодлого
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Группийн хэмжээнд зохион байгуулагддаг идэвхжүүлэлтийн үйл ажиллагаа
Эерэг дулаан уур амьсгалтай хамт олон таныг хүлээж байна.
Зөвхөн тавигдах шаардлагад тэнцсэн ажил горилогчийг ярилцлагад дуудна.
Лавлах зүйл байвал Даваа-Баасан гарагуудад 09:00-17:00 цагт холбогдоно.
- Ажлын байрны сургалт
- Уян хатан цагийн хуваарь
- Шатахууны дэмжлэг
Ур чадвар: Нягт нямбай, Шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх чадвар, НББ-ийн программ хангамж ашиглах, Санхүүгийн тайлагнал, нэгтгэн дүгнэх

