First seen by Alion on Nov 3, 2026.
Naran Group нь худалдаа борлуулалтын салбарт үйл ажиллагаа явуулдаг тэргүүлэх компани юм. Англи хэлний бичгийн болон ярианы чадвар сайтай, дэлхийн топ, чанартай брэндийн төлөөлөгч болж, Монголдоо хөгжүүлэх, мэргэжлийн бүтээлч хамт олон дунд ур чадвараа хөгжуүүлэн ажиллах сонирхолтой таныг урьж байна.
Үүрэг хариуцлага🎯 Брэндийн хөгжил, таниулах стратеги боловсруулах, хэрэгжүүлэх үүрэгтэй. Та компанийн брэндийг хөгжүүлэх, зах зээл дээрх байр суурийг бэхжүүлэх, борлуулалтын үр дүнг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана.
/Timberland брэнд, Omega, Tag Hauer, Swatch гэх мэт Цагны брэндүүд, Tulip үнэртэн гоо сайхан/
💼 Брэнд менежер нь маркетингийн баг, борлуулалтын хэлтэс болон гадны түншүүдтэй нягт хамтран ажиллах, брэндийн нэгдсэн дүр төрхийг хадгалах, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх үүрэгтэй.
Үндсэн үүрэг, хариуцлага:
📊 Брэндийн стратеги, жилийн маркетингийн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх
🎨 Брэндийн дүр төрх, мессежийг хөгжүүлж, нэгдсэн байдлыг хангах
📈 Зах зээлийн судалгаа хийж, өрсөлдөгчдийн шинжилгээ хийх
💰 Брэндийн борлуулалтын зорилт, төсвийг удирдах
🤝 Зар сурталчилгааны агентлаг, медиа түншүүдтэй харилцах
📱 Дижитал болон уламжлалт сувгуудаар сурталчилгааны кампанит ажил зохион байгуулах
🎯 Брэндийн мэдлэг, хүлээн зөвшөөрөлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах
📝 Брэндийн гүйцэтгэлийн тайлан бэлтгэж, удирдлагад танилцуулах
🔍 Хэрэглэгчийн сэтгэл ханамж, санал хүсэлтийг судлан үр дүнд шилжүүлэх
Тавигдах шаардлага:
Бизнесийн удирдлага болон олон улсын харилцаа, маркетингийн чиглэлээр их дээд сургууль төгссөн байх.
Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшиний мэдлэгтэй байх.
Борлуулалтын мэдээ дүн шинжилгээнд анализ хийж үр дүнг тооцоолох чадвартай.
Компьютерийн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн байх.
Мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагатай байх.
Багаар ажиллах чадвартай.
Тууштай өсөн дэвших хүсэл эрмэлзэлтэй байх.
Ур чадвар: Brand strategy, Market analysis, Campaign management, Brand positioning, Marketing strategy, Digital marketing, KPI measurement, Content strategy, Budget management, Competitive analysis, Brand guidelines, Customer insights

