First seen by Alion on Oct 26, 2026.
Дэлгүүрийн өдөр тутмын хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангаж, холбогдох алба нэгжийн ажлыг уялдуулан зохион байгуулах.
Барилга байгууламж, инженерийн систем, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээг төлөвлөж, гүйцэтгэлд хяналт тавих.
Хамгаалалтын багийн ажил үүрэг, ээлжийн зохион байгуулалт, гүйцэтгэлийг удирдаж, аюулгүй байдлыг хангах.
Касс болон агуулахын ажилтнуудыг чиг үүргийн удирдлагаар хангаж, холбогдох журам, стандартын хэрэгжилтэд хяналт тавих.
Цэвэрлэгээ, засвар үйлчилгээ болон бусад гэрээт байгууллагын ажлын чанар, гүйцэтгэлийг хянах.
Ашиглалтын зардал, шаардлагатай худалдан авалтыг төлөвлөж, төсвийн зарцуулалтад хяналт тавих.
Үйл ажиллагааны эрсдэл, доголдлыг илрүүлж, шуурхай шийдвэрлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах.
Үйл ажиллагааны тайлан, сайжруулалтын саналыг удирдлагад танилцуулах.
Бизнесийн удирдлага, инженер, барилга байгууламжийн ашиглалт болон холбогдох чиглэлээр дээд боловсролтой.
Үйл ажиллагаа, ашиглалт эсвэл үйлчилгээний удирдлагын чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан, баг удирдах туршлагатай.
Худалдааны төв, их дэлгүүр, зочид буудал эсвэл үйлчилгээний байгууллагад ажиллаж байсан бол давуу тал болно.
Барилга байгууламжийн ашиглалт, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, аюулгүй ажиллагааны талаар мэдлэгтэй.
Ажил төлөвлөх, үүрэг хуваарилах, гүйцэтгэл хянах, асуудлыг шуурхай шийдвэрлэх чадвартай.
Хариуцлагатай, зохион байгуулалт сайтай, харилцааны ур чадвартай.
MS Office болон тайлан боловсруулах программууд дээр ажиллах чадвартай.
Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй бол давуу тал болно.
Манай дэлгүүрүүдийн үйл ажиллагаа өргөжин тэлж байгаатай холбогдуулан бид урт хугацаанд хамтдаа өсөн дэвжих, хариуцлагатай, тогтвор суурьшилтай, хувцас загварт дуртай залуусыг багтаа урьж байна.
2026 оны 12 дугаар сарын 1-ний дотор ажилдаа орох боломжтой байх.
Дэлхийн загварын чиг хандлага, үйлчилгээний стандартыг хэрэглэгчдэд хүргэх
Premier Group-ийн дэлгүүрүүдэд ажиллах боломж:
PREMIER HOUSE- MCS TOWER
Zint pharm бүтээгдэхүүн худалдан авалтандаа хөнгөлөлт эдлэх эрх
Mac cosmetics, Premier Tailor, AME, ISAIA, QUINTO дэлгүүрүүдээр хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх эрх
Бусад ажлын таатай боломжууд нөхөрсөг найрсаг хамт олон таныг хүлээж байна
- Эцэг, эхийн чөлөө
- Эрүүл мэнд дэмжих хөтөлбөр
- Тав тухтай ажлын орчин
Ур чадвар: Цагийн менежмент, Харилцааны чадвар, Ёс зүйн зарчим баримтлах чадвар, Манлайлал, Зохион байгуулах ур чадвар, Хариуцлагатай, Төсөв, санхүүгийн удирдлага, Оффис менежмент, Үйл ажиллагааны менежмент, Төлөвлөлт

