First seen by Alion on Nov 11, 2026.
Дамп автосамосвал, ковш болон хүнд машин механизмыг аюулгүй, зөв зохистой ажиллуулах.
Уулын болон барилгын материал, шороо, хүдэр, дайрга зэрэг материалыг ачих, зөөвөрлөх, тээвэрлэх, буулгах.
Батлагдсан ажлын төлөвлөгөө, маршрут, технологийн горимын дагуу ажиллах.
Ажлын эхэнд техникийн өдөр тутмын үзлэг хийж, хэвийн ажиллагааг хангах.
Техникийн эвдрэл, гэмтэл болон аюултай нөхцөл байдлыг тухай бүр удирдлагад мэдээлэх.
Ачилт, тээвэрлэлт, буулгалтын үед ХАБЭА-н шаардлага болон хөдөлгөөний аюулгүй байдлыг чанд мөрдөх.
Техник хэрэгслийн бүрэн бүтэн байдал, түлш тосны зохистой зарцуулалтад анхаарч ажиллах.
Ээлжийн бүртгэл, шаардлагатай мэдээллийг үнэн зөв хөтлөх.
Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгаврыг гүйцэтгэх.
Хүнд машин механизмын операторын хүчин төгөлдөр эрх, мэргэшлийн үнэмлэхтэй байх.
Дамп болон/эсвэл ковш ажиллуулж байсан ажлын туршлагатай байх.
Уул уурхай, барилга, хүнд машин механизмын салбарт ажилласан туршлагатай бол давуу талтай.
Техникийн анхан шатны мэдлэгтэй байх.
ХАБЭА-н дүрэм, зааврыг чанд мөрдөж ажиллах чадвартай.
Хариуцлагатай, анхаарал болгоомжтой, сахилга баттай байх.
Багаар ажиллах чадвартай байх.
14/14 ростероор ажиллах боломжтой байх.
Ур чадвар: Багаар ажиллах, Аюулгүй ажиллагааг хангах, Машин механизмын мэдлэг, Хүнд машин механизмын ажиллагаа, Хүнд машин механизм ашиглах, Техникийн засвар үйлчилгээ

