First seen by Alion on Nov 12, 2026.
Байгууллагын удирдлага, ажилтнуудыг албан ажил, уулзалт, томилолт болон шаардлагатай газарт аюулгүй, шуурхай тээвэрлэх;
Ажлын цагийн хуваарь, уулзалтын товын дагуу тээврийн үйлчилгээг зохион байгуулах;
Хариуцсан автомашины бүрэн бүтэн байдал, цэвэрлэгээ, техникийн хэвийн ажиллагааг хангах;
Автомашины өдөр тутмын үзлэг шалгалт хийх, засвар үйлчилгээний хугацааг хянах;
Замын хөдөлгөөний дүрэм, аюулгүй ажиллагааны шаардлагыг чанд мөрдөх;
Шатахуун зарцуулалт болон автомашины ашиглалтын бүртгэл хөтлөх;
Ажил үүрэгтэй холбоотой мэдээллийн нууцлалыг хадгалах;
Шаардлагатай тохиолдолд орон нутагт томилолтоор ажиллах.
B ангиллын жолооны үнэмлэхтэй байх;
Жолоочоор 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
Жолоодлогын ур чадвар сайтай, осол зөрчилгүй байх;
Хотын замын хөдөлгөөн, байршил чиглэлийг сайн мэддэг байх;
Автомашины техникийн анхан шатны мэдлэгтэй байх;
Харилцааны соёлтой, зөв боловсон харилцаатай байх;
Цаг баримталдаг, хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай байх;
Итгэл даахуйц, нууц хадгалах чадвартай байх;
Шаардлагатай үед илүү цагаар ажиллах боломжтой байх.
Ур чадвар: Цагийн менежмент, Нягт нямбай, Харилцааны чадвар, Жолоо барих

