First seen by Alion on Nov 11, 2026.
Нарны цахилгаан станц, батарей хуримтлуурын системийн хэвийн ажиллагааг хангах, ээлж хүлээн авах, хүлээлгэн өгөх;
SCADA, PPC/EMS системээр тоног төхөөрөмжийн ажиллагаа, үйлдвэрлэлийн горим, үзүүлэлтүүдийг хянах, тохируулах;
Үндэсний диспетчерийн төвийн диспетчерийн тушаал, заавар, зөвшөөрлийн дагуу станцын шуурхай ажиллагааг удирдан зохион байгуулах;
Цахилгаан тоног төхөөрөмжийн сэлгэн залгалт, засварт гаргах, ашиглалтад оруулах ажиллагааг холбогдох дүрэм, журмын дагуу гүйцэтгэх;
Тоног төхөөрөмжийн үзлэг, хяналт хийх, гэмтэл доголдол, хэвийн бус ажиллагааг илрүүлж, шуурхай арга хэмжээ авах;
Осол, аваар болон хэвийн бус горимын үед батлагдсан заавар, журмын дагуу ажиллах;
Тоног төхөөрөмжийн ажиллагаа, шуурхай бүртгэл, тайлан мэдээг хөтлөх, холбогдох ажилтнуудад мэдээлэх;
Цахилгаан болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, галын аюулгүй байдлын дүрэм, журмыг чанд мөрдөх;
Шууд удирдлагаас өгсөн бусад чиг үүрэг, үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх.
Цахилгаан систем, цахилгаан станц, цахилгаан хангамж, реле хамгаалалт, автоматжуулалтын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
Цахилгаан станц, дэд станцын шуурхай ажилтнаар 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай.
Цахилгаан аюулгүй ажиллагааны IV болон түүнээс дээш групптэй, шуурхай ажилтны эрхийн шалгалтад тэнцсэн;
Цахилгаан байгууламжийн схем, сэлгэн залгалт, шуурхай ажиллагааны журмыг эзэмшсэн;
SCADA, PPC/EMS болон батарей хуримтлуурын системтэй ажиллах чадвартай;
Цахилгаан тоног төхөөрөмжийн ажиллагаа, гэмтэл доголдол, ослын үеийн арга хэмжээг мэддэг;
- Гэнэтийн ослын даатгал
- Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
- Мэргэжлийн гэрчилгээ авахад зориулагдсан дэмжлэг
- Гашуудлын чөлөө, тэтгэмж
- Өдрийн хоолны хөнгөлөлт
Ур чадвар: Цахилгаан удирдлагын систем, Цахилгаан сүлжээний мэдлэг, Цахилгааны мэдлэг, Цахилгаан системийн мэдлэг, Цахилгааны систем, Цахилгааны системийн шинжилгээ, Хяналтын систем, Аюулгүй ажиллагааны протокол, Цахилгаан системийн хамгаалалт, Цахилгаан дамжуулалт, түгээлт

