First seen by Alion on Oct 27, 2026.
Оффисын өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах
Оффисын эмх цэгц, цэвэрлэгээ, хэвийн ажиллагааг хангах
Ажлын орчны тав тух, аюулгүй байдлыг хянах
Бичиг баримт, архивын удирдлага
Албан бичиг хүлээн авах, бүртгэх, ангилах, архивлах
Гэрээ, тушаал, албан бичгийн хадгалалт, эмх цэгцийг хангах
Харилцаа холбоо, мэдээллийн урсгал
Утас, и-мэйлд хариу өгөх, холбогдох ажилтнуудад мэдээлэл дамжуулах
Зочин хүлээн авах, уулзалт зохион байгуулах
Хүний нөөцтэй холбоотой дэмжлэг
Ажилтнуудын ирц, чөлөө, томилолтын бүртгэл хөтлөх
Шинэ ажилтныг угтах, оффисын дотоод журамтай танилцуулах
Хангамж, материалын зохицуулалт
Оффисын хэрэгсэл, бичиг хэргийн хэрэгцээг тодорхойлох
Захиалга хийх, нөөцийн хяналт тавих
Уулзалт, арга хэмжээ зохион байгуулах
Дотоод болон гадаад уулзалт, сургалт, хурлын бэлтгэл хангах
Хуваарь гаргах, тэмдэглэл хөтлөх
Санхүүгийн анхан шатны дэмжлэг
Оффисын зардлын тооцоо, төлбөрийн баримт бүрдүүлэх
Санхүүгийн албанд мэдээлэл дамжуулах
Удирдлагын өгсөн бусад үүрэг
Удирдлагаас өгсөн чиг үүргийн дагуу нэмэлт ажил гүйцэтгэх
Тавигдах шаардлага
Их дээд сургууль төгссөн (менежмент, хүний нөөц, бизнесийн удирдлага давуу тал)
Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
Албан бичиг боловсруулах чадвартай
Харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай
Зохион байгуулах, төлөвлөх чадвартай
Хариуцлагатай, нямбай, цаг баримталдаг
Монгол хэлний бичгийн болон ярианы чадвар сайтай
Англи хэлний анхан шатны мэдлэгтэй бол давуу тал
Нэмэлт мэдээлэл
тав тухтай оффис нйарсаг залуу хамт олон таныг хүлээж байна
Байршил: Сансар И-март Ривер кастле
Ур чадвар: Багаар ажиллах, Харилцааны чадвар, Тууштай, Зохион байгуулах ур чадвар, Зохицуулалт хийх, Оффис менежмент, Оффисын үйл ажиллагаа зохион байгуулалт

