First seen by Alion on Nov 5, 2026.
Үйлдвэрлэлийн түүхий эд, хагас боловсруулсан бүтээгдэхүүн болон бэлэн бүтээгдэхүүнээс дээж авч, микробиологийн (нян судлалын) шинжилгээг зааврын дагуу хийж гүйцэтгэх.
Үйлдвэрийн орчин, тоног төхөөрөмж, ажилчдын гар болон ажлын хувцаснаас арчдас авч, эрүүл ахуй, ариутгалын байдалд микробиологийн хяналт тавих.
Шинжилгээний үр дүнг үнэн зөв баримтжуулах, бүртгэл хөтлөх, стандартын зөрчил илэрсэн тохиолдолд холбогдох удирдлагад цаг тухайд нь мэдээлэх.
Лабораторийн тоног төхөөрөмжүүдийн (автоклав, термоstat, микроскоп гэх мэт) хэвийн ажиллагааг хангах, тэжээлт орчин бэлтгэх, ариутгал халдваргүйтгэлийг удирдамжийн дагуу хийх.
Хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлын талаар холбогдох ажилтнуудад мэдээлэл, зөвлөмж өгөх
Боловсрол: Микробиологич, Биологич, Хүнсний инженер-технологич, Эрүүл ахуйч эсвэл холбогдох чиглэлээр их, дээд сургууль төгссөн.
Туршлага: Хүнс эсвэл хөнгөн үйлдвэрийн лабораторид микробиологич, нян судлаачаар ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
Ур чадвар: Лабораторийн багаж төхөөрөмжтэй ажиллах, тэжээлт орчин бэлтгэх, өсгөвөрлөх болон шинжилгээний үр дүнд дүн шинжилгээ хийх мэргэжлийн ур чадвартай.
Хувийн шинж чанар: Нарийн нягт, хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлагатай, лабораторийн хөдөлмөр хамгааллын горимыг чанд мөрддөг.
Хүнсний үйлдвэрийн лабораторийн туршлага
HACCP, ISO 22000 стандартын мэдлэг
Хүнсний бүтээгдэхүүний микробиологийн шинжилгээний туршлага
- Тав тухтай ажлын орчин
Ур чадвар: Цагийн менежмент, Нягт нямбай, Харилцааны чадвар, Үйлдвэрлэлийн процессийн сайжруулалт, Чанарын хяналт

