First seen by Alion on Nov 3, 2026.
Компанийн хууль эрх зүйн бодлого, журам боловсруулах,хэрэгжилтийг хангах
Гэрээ хэлцэл болон холбогдох баримт бичгийг боловсруулах, хянах, хууль зүйн дүгнэлт өгөх
Гэрээ дүгнэсэн акт үйлдэх, гэрээ хаах
Хууль эрх зүйн эрсдэлийг тодорхойлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх
Байгууллагын бүх төрлийн гэрээ, хэлцэл, нэмэлт өөрчлөлт, сунгалтыг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулах, хянах, баталгаажуулах
Өөрийн хариуцсан ажил үүрэгтэй холбоотой асуудлаар удирдлагаас өгсөн чиглэлийн хүрээнд компани болон түүний хамаарал бүхий компаниудыг хууль хяналтын байгууллага, төрийн болон холбогдох бусад байгууллагад төлөөлж харилцах
Байгууллагын дотоод журам, бодлого, зааврыг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулах, шинэчлэх
Хууль эрх зүйн судалгаа хийх, хууль тогтоомжийн өөрчлөлтийн талаар удирдлага холбогдох нэгжүүдэд мэдээллэх
УБ Оффист ажиллана /Шаардлагатай тохиолдолд Уурхайн талбай руу томилолтоор явна/
Хуульч, эрх зүйч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
Гэрээ хэлцэл хариуцан ажилласан болон гэрээний эрх зүй, компанийн эрх зүйн чиглэлээр 3-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх
Англи хэлний дундаас дээш мэдлэгтэй
Гэрээ хэлцэл боловсруулах, дүн шинжилгээ хийх, хянах чадвартай
Компанийн эрх зүй болон хөдөлмөрийн эрх зүйн талаар мэдлэгтэй
Нууц хадгалах болон мэргэжлийн ёс зүйтэй, хариуцлагатай
Харилцааны соёлтой, хэлэлцээр хийх ур чадвартай
Багаар ажиллах болон бие даан ажиллах чадвартай
Найрсаг, бүтээлч хамт олон таныг хүлээж байна
Шаардлагад нийцсэн ажил горилогчыг ярилцлагын шатанд дуудна
- Тав тухтай ажлын орчин
- Албан хэрэглээний автомашин
- Зогсоолын хангамж
Ур чадвар: Багаар ажиллах, Англи хэл, Компьютерын хэрэглээ

