First seen by Alion on Oct 30, 2026.
Сошиал медиа дизайн: Facebook, Instagram, TikTok зэрэг платформд зориулсан постер, баннер, story, reel cover болон бусад дижитал контентын дизайн боловсруулах.
Бүтээгдэхүүн, савлагааны дизайн: Гоо сайхны бүтээгдэхүүний савлагаа, шошго, бэлгийн багц, сурталчилгааны материал болон хэвлэлийн эх бэлтгэх.
Зураг боловсруулалт, пост продакшн: Бүтээгдэхүүний зураг засварлах, ретуш хийх, өнгө тохируулах, реклам сурталчилгаанд ашиглах визуал материал бэлтгэх.
Маркетингийн кампанит ажил: Шинэ бүтээгдэхүүний танилцуулга, хямдрал урамшуулал, салбарын нээлт, эвент болон бусад маркетингийн үйл ажиллагаанд зориулсан визуал концепт, дизайны шийдэл боловсруулах.
Дижитал болон веб дизайн: Вебсайтын баннер, сурталчилгааны хэсэг, имэйл маркетинг болон онлайн худалдааны платформд ашиглах график материал боловсруулах.
Судалгаа, шинэ санаа: Гоо сайхны салбарын олон улсын дизайны чиг хандлага, визуал маркетингийн шинэлэг шийдэл, контентыг судалж, ажилдаа бүтээлчээр нэвтрүүлэх.
Багийн хамтын ажиллагаа: Маркетинг, контент болон бусад холбогдох багуудтай нягт хамтран ажиллаж, санал санаачилга гаргах, дизайны ажлуудыг төлөвлөсөн хугацаанд чанартай гүйцэтгэх.
Тавигдах шаардлагаБидний хайж буй дизайнер зөвхөн гоё дизайн бүтээдэг бус, брэндийн онцлогийг ойлгож, санаагаа бодит бүтээл болгон хувиргаж, маркетингийн зорилготой уялдуулан ажиллах чадвартай бүтээлч нэгэн юм.
Эерэг зөв хандлагатай, бүтээлч, шинийг санаачлагч байвал давуу тал болно.
Хангамж- Тав тухтай ажлын орчин
Ур чадвар: Багаар ажиллах, Харилцааны чадвар, Бүтээлч байдал, Adobe Photoshop, Adobe Illustrator, Adobe InDesign, Контент бүтээх, График дизайн, Сошиал медиа

