First seen by Alion on Nov 9, 2026.
Бизнесийн өгөгдлийн дүн шинжилгээ: Группийн салбар компаниуд болон бизнесийн нэгжүүдийн борлуулалт, маркетинг, үйл ажиллагааны датанд аналитик хийж, чиг хандлага, өсөлтийн боломжуудыг тодорхойлох.
Тайлагнал: Удирдлагын шийдвэр гаргалтад шаардлагатай интерактив дашборд (Dashboard) болон аналитик тайланг боловсруулах, тогтмол шинэчлэх.
Өгөгдлийн загварчлал: Бизнесийн үр ашгийг нэмэгдүүлэх, зардлыг оновчлох чиглэлээр дата загварчлал, таамаглал (predictive analysis) дэвшүүлж ажиллах.
Дата интеграци ба чанар: Олон эх сурвалжаас өгөгдөл цуглуулах, цэвэрлэх, өгөгдлийн нэгдмэл байдал болон чанарыг хангаж ажиллах.
Боловсрол: Бизнесийн дата аналитик, Мэдээллийн технологи, Статистик, Математик эсвэл Бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй.
Туршлага: Дата аналист, бизнесийн аналист эсвэл холбогдох чиглэлээр 3-аас дээш жил ажилласан туршлагатай.
Хувь хүний ур чадвар: Аналитик ба логик сэтгэлгээтэй, асуудал шийдвэрлэх ур чадвартай, багаар болон бие даан ажиллах чадвартай.
- Тав тухтай ажлын орчин
- Ажилтны хөнгөлөлт
- Эрүүл мэнд дэмжих хөтөлбөр
- Групп компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээний хөнгөлөлт
Ур чадвар: Шийдвэр гаргах, Харилцааны чадвар, Өгөгдлийн шинжилгээ хийх, Өгөгдөл цуглуулах, боловсруулах, Тайлан боловсруулах

