2,125,651open jobs
134,641companies
239,187added this week
Browse all
Salary
$11k – $12k per year
Location
In office (Ulaanbaatar)
Seniority
Staff
Employment
Full-Time

First seen by Alion on Oct 8, 2026.

Overview
Company
Impact
Profile match
GrapeCity Mongolia LLC is an IT solution provider based in Mongolia, offering Core Banking and Digital Finance Solutions.
Ажлын байрны үүрэг

Ажлын байрны тухай
Та дата шинжээч, инженерүүд болон хөгжүүлэлтэд ашиглах AI агентуудын хамтарсан ажлыг бизнесийн хэрэгцээг тодорхойлохоос эхлэн шинжилгээ, хөгжүүлэлт, туршилт, нэвтрүүлэлт, эхний ашиглалтыг тогтворжуулах хүртэл удирдана. Хариуцсан ажлын техникийн чанар, хэрэгжилтийн явц, хэрэглэгчид хүрэх үр дүнг хариуцна. Энэ нь зөвхөн төлөвлөлт, уулзалт, тайлагнал хариуцах ажил биш. Та шаардлага боловсруулах, өгөгдөл шинжлэх, шийдэл загварчлах, код бичих, турших, нэвтрүүлэх ажлыг биечлэн гүйцэтгэнэ. Үүний зэрэгцээ ажлыг өөртөө, багийн гишүүд болон AI агентуудад оновчтой хуваарилж, гарсан үр дүнг хүлээн авах шалгуур, тест, үнэлгээнд тулгуурлан баталгаажуулна. Бүх ажлыг ганцаараа хийх бус, өөрөө гүйцэтгэж чаддаг, бусдын болон AI агентын хийсэн ажлыг техникийн түвшинд шалгаж, эцсийн үр дүнд хүргэдэг удирдагч байх нь энэ ажлын байрны гол онцлог юм.

  • Харилцагч, бизнесийн болон бусад оролцогч талтай хамтран хэрэгцээ, шийдэх асуудал, хүлээгдэж буй үр дүнг тодорхойлж, шаардлага, хэрэглэгчийн түүх (user story), хүлээн авах шалгуур (acceptance criteria) боловсруулах. Шаардлагатай үед харилцагч байгууллагад очиж ажиллах

  • Бизнесийн хариуцсан талуудтай хамтран ажлыг эрэмбэлж, багийн хүчин чадал, техникийн хамаарал, эрсдэлд тулгуурлан хэрэгжилтийг төлөвлөх. Ажлыг шалгаж, хүлээн авч болох даалгавруудад задлан, өөртөө, багийн гишүүд болон AI агентуудад хуваарилах

  • Өгөгдлийн хүртээмж, чанар, техникийн боломж болон хүлээгдэж буй үнэ цэнийг эрт үнэлэх. Судалгаа, туршилтын үр дүнд тулгуурлан шийдлийг үргэлжлүүлэх, өөрчлөх эсвэл зогсоох үндэслэлтэй санал боловсруулах

Шинжилгээ хөгжүүлэлт

  • Өгөгдөл цуглуулах, шалгах, цэвэрлэх, нэгтгэх, урьдчилсан шинжилгээ (EDA) хийх. Өгөгдлийн чанарын асуудал, хязгаарлалтыг тодорхойлж, холбогдох талуудтай шийдвэрлэх

  • Хувьсагч бэлтгэх (feature engineering), машин сургалтын загвар боловсруулах, турших, суурь хувилбартай харьцуулан үнэлэх. Үр дүнг техникийн үзүүлэлт болон бизнесийн хэрэгцээтэй холбон тайлбарлах

  • LLM-д суурилсан шийдэл, AI агентын ажлын урсгал хөгжүүлэх. Агентын даалгавар, контекст, заавар, хэрэгслийн интеграц, эрхийн хязгаар, алдаа гарсан үед авах арга хэмжээ болон хүний хяналтын цэгийг тодорхойлж, үр дүнг үнэлэх

  • Хариуцсан төслийн хүрээнд ETL/ELT ажлын урсгал, аналитик өгөгдлийн загвар, дашбоард боловсруулж, автоматжуулах. Бизнесийн хэрэгцээ, ашиглалтын зардал, найдвартай байдалд тохирсон шийдлийн арга, төвөгшлийг сонгох

  • Багийн гишүүд болон шинжилгээ, архитектур, хөгжүүлэлтийн үүрэгтэй AI агентуудад техникийн чиглэл өгөх. Код, өгөгдлийн загвар, шийдлийн загварчлалыг хянаж, шаардлагатай хэсгийг өөрөө бичих, засах, сайжруулах

Тест нэвтрүүлэлт

  • Хөгжүүлэлтийн явцад автомат болон гар ажиллагаатай тест, өгөгдлийн тулгалт, загвар ба агентын үнэлгээ хийх. Эрсдэлтэй өөрчлөлтөд өөр хөгжүүлэгч эсвэл холбогдох мэргэжилтний нэмэлт хяналтыг зохион байгуулж, илэрсэн асуудлыг шийдвэрлэх

  • Харилцагчтай хэрэглэгчийн хүлээн авах туршилт (UAT) зохион байгуулах. Нэвтрүүлэлтийн бэлэн байдлыг техникийн болон чанарын нотолгоонд тулгуурлан үнэлж, батлагдсан эрхийн хүрээнд шийдвэр гаргах; шаардлагатай бизнесийн, аюулгүй байдлын болон харилцагчийн зөвшөөрлийг бүрдүүлэх

  • Нэвтрүүлэлт, буцаах төлөвлөгөөг бэлтгэж, нэвтрүүлэлтийг удирдан гүйцэтгэх. Шийдлийн үр дүн, мэдэгдэж буй хязгаарлалт, ашиглах нөхцөлийг хэрэглэгч болон хариуцсан талуудад ойлгомжтой танилцуулах

Нэвтрүүлсний дараа ашиглалт

  • Багуудын хоорондын хамаарал, ажлын гацаа, хамрах хүрээний өөрчлөлт, хугацаа болон чанарын эрсдэлийг хянах. Төлөвлөлт, үр дүнгийн хяналт, эргэн дүгнэх уулзалтыг зохион байгуулж, өөрийн эрхийн хүрээнд шийдэх боломжгүй асуудлыг холбогдох түвшинд цаг тухайд нь шилжүүлэх

  • Мэдээллийн аюулгүй байдал болон өгөгдөл хариуцсан талуудтай хамтран AI агентын хамгаалалтын хяналт (guardrails), эрхийн хязгаар, нууц болон эмзэг өгөгдөл ашиглах нөхцөл, хүний заавал баталгаажуулах үйлдлийг тодорхойлж, хэрэгжилтийг шалгах

  • Өгөгдлийн эх үүсвэр ба хувилбар, код, орчны тохиргоо, загвар, суурь таамаглал, үнэлгээний арга болон үр дүнг дахин шалгаж баталгаажуулах боломжтойгоор баримтжуулах. Үр дүнгийн хэлбэлзэл, хязгаарлалтыг ил тод тайлбарлах

  • Багийн гишүүдэд техникийн зөвлөгөө өгч, мэдлэг хуваалцах, ур чадварыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх. Компанийн чанар болон мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо, ISO 9001, ISO/IEC 27001 стандарттай холбоотой батлагдсан журам, процесс, хяналтыг мөрдөж, багийн түвшинд хэрэгжүүлэх

Ажлын үр дүнг хэрхэн үнэлэх вэ?

  • Хэрэгжилт: тэргүүлэх ажлуудын явц, хамаарал, эрсдэл ойлгомжтой; гацаа болон өөрчлөлтийн нөлөөг эрт илрүүлж, холбогдох талуудтай тохиролцон шийдвэрлэдэг байх.

  • Чанар: хүлээн авах шалгуур, тест, өгөгдөл ба загварын үнэлгээний нотолгоо бүрдсэн; хязгаарлалт, эрсдэл ил тод; ашиглалтад хүлээлгэн өгөх нөхцөл хангагдсан байх.

  • Үнэ цэн: шийдлийн хэрэглээ, үр өгөөж, хөгжүүлэлт болон ашиглалтын зардлыг тохирсон үзүүлэлтээр үнэлж, цаашдын шийдвэр, сайжруулалтыг нотолгоонд тулгуурлан гаргадаг байх

Тавигдах шаардлага
  • Дата шинжилгээ, машин сургалт, AI эсвэл өгөгдөлд суурилсан программ хангамжийн төсөлд 5-аас доошгүй жил техникийн ажлыг биечлэн гүйцэтгэсэн, үүнээс 2-оос доошгүй жил баг, төсөл эсвэл ажлын урсгал ахалсан туршлагатай

  • Өгөгдөл, AI/ML эсвэл аналитик шийдлийг шаардлага тодорхойлохоос бодит ашиглалтад хүргэх хүртэл биечлэн оролцож, техникийн чанар, нэвтрүүлэлтийн үр дүнг хариуцсан туршлагатай

  • SQL ашиглан олон эх үүсвэрийн өгөгдлийг шалгах, нэгтгэх, шинжлэх; Python ашиглан өгөгдөл боловсруулах, загвар бүтээх, тестлэх болон засварлахад ойлгомжтой, цэгцтэй код бичих чадвартай

  • Статистикийн арга зүй, машин сургалт, загварын үнэлгээний бат мэдлэгтэй. Сургалт ба үнэлгээний өгөгдлийг зөв тусгаарлах, суурь хувилбартай харьцуулах, үнэлгээний алдаа, гажуудлыг таних, үр дүнгийн хязгаарлалтыг тайлбарлах чадвартай

  • Өгөгдлийн агуулах, ETL/ELT болон аналитик өгөгдлийн загварчлалын ажлын түвшний мэдлэг, хэрэгжүүлэлтийн туршлагатай

  • Git, кодын хяналтын урсгал, автомат тест ашиглаж ажилладаг. Алдаа оношлох, системийн интеграцтай ажиллах, өөрчлөлтийг хяналттай нэвтрүүлэх болон CI/CD урсгалтай ажилласан туршлагатай

  • Claude Code, Cursor, GitHub Copilot эсвэл ижил төрлийн AI хөгжүүлэлтийн хэрэгслийг бодит төсөлд тогтмол ашигладаг. Үүсгэсэн код болон бусад үр дүнг бие даан шалгах, алдааг засах, ашиглахад тохиромжгүй эсвэл эрсдэлтэй тохиолдлыг таних чадвартай

  • AI агентаар гүйцэтгүүлэх ажлыг шалгаж болох даалгаварт задлах, шаардлагатай контекст, хэрэгслийн эрх, хяналтын цэгийг тодорхойлох, үр дүнг тест болон үнэлгээний шалгуураар баталгаажуулах чадвартай

  • Agile, Lean зарчмаар ажлыг төлөвлөж, эрэмбэлэх, ажлын урсгалын гацааг бууруулах туршлагатай. Олон оролцогч талын зөрчилтэй хэрэгцээг зохицуулж, хамрах хүрээ, хугацаа, чанарын өөрчлөлтийг ойлгомжтой тайлбарлан тохиролцож чаддаг

  • Бие даан болон багаар ажиллах, бичгээр болон амаар ойлгомжтой харилцах, техникийн шийдвэрээ үндэслэх, бусдад тодорхой чиглэл, зөвлөгөө өгөх чадвартай. Нууц болон эмзэг өгөгдөлтэй батлагдсан журам, эрхийн хүрээнд хариуцлагатай ажилладаг

  • Англи хэлээр техникийн баримт бичиг уншиж ойлгох, бичих чадвартай

  • Компьютерийн ухаан, программ хангамж, мэдээллийн технологи, дата шинжлэх ухаан, математик, статистик эсвэл инженерийн чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй

Дараах мэдлэг, туршлага давуу тал болно.

  • Банк, санхүүгийн салбарын залилан илрүүлэлт, мөнгө угаахтай тэмцэх (AML), зээлийн онооны загвар болон бусад AI/ML, аналитик шийдэл дээр ажилласан

  • MCP зэрэг протоколоор AI агентыг өгөгдөл, хэрэгсэлтэй холбох интеграц хийсэн, эсвэл LangChain, LangGraph зэрэг хэрэгслээр агентын болон олон агентын ажлын урсгал хөгжүүлсэн

  • dbt, Dagster зэрэг өгөгдөл боловсруулах, ажлын урсгал зохион байгуулах хэрэгсэл; ClickHouse зэрэг аналитик өгөгдлийн сан; Power BI, Tableau зэрэг BI платформ ашигласан

  • Docker, Linux орчинд өгөгдөл, AI/ML шийдэл нэвтрүүлж, ашиглалтын хяналт, автоматжуулалт хэрэгжүүлсэн

  • Давуу талын бүх шалгуурыг хангаагүй ч үндсэн шаардлагад нийцэж байвал материалаа ирүүлнэ үү.

Нэмэлт мэдээлэл

Таныг Монголын тэргүүлэх "Программ хангамж хөгжүүлэгч, нийлүүлэгч" компанид:

  • Туршлагатай дата шинжээч, инженерүүдтэй хамтран AI агент ашигласан хөгжүүлэлтийн арга барилыг бүрдүүлж, сайжруулах болом

  • Найрсаг, эрч хүчтэй хамт олон; хувь хүний хөгжлийг дэмжсэн хүний нөөцийн бодлого, сургалт, хөтөлбөр, арга хэмжээ

  • Хотын төвд тав тухтай ажлын орчин, уян хатан цагийн хуваарь, өдрийн хоол

  • Сагсан бөмбөгийн талбай, фитнесс өрөө, массажны сандал, авто зогсоол

  • Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, тэтгэврийн дансны хуримтлал

  • Ажлын үр дүнгээс хамаарсан бонус, урамшуулал.

Хангамж
  • Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
  • Уян хатан цагийн хуваарь
  • Өдрийн хоолны хөнгөлөлт
  • Тав тухтай ажлын орчин
  • Ажлын байрны сургалт

Ур чадвар: Python, SQL, Өгөгдлийн сан, Программчлал

Free account
Stop reading job ads. Get the ones that fit.
One free account turns this page into a shortlist built around your stack, your level and your pay.
Match on every job. Stack, seniority, pay and location, scored against your profile.
2,125,651 open roles. Read straight off company career pages, refreshed every day.
Unlimited applications. Every one you send is tracked in one place, on-site or on a company board.
3 tailored CVs a month. Rewritten for the exact job you are applying to. Included free.
Create a free account Continue with Google
Free forever. No card. Under a minute.

Your match

How well do you fit this role?
Two answers are enough for a real match. No account needed.
Check my fit
Answers stay in this browser until you create an account.

Recommended for you based on this role

Product
Similar stack
Same company
Ulaanbaatar
In office · Full-Time · Centurion
DevOps
Incident Management
Management
ITIL
Apply
$122k – $253k per year · In office · TS/SCI · Full-Time · Sterling
DevOps
AWS
Management
Jira
Agile
Scrum
Apply
Remote (United States) · Full-Time · 7+ years exp · Boston
Apply
$40k per year (gross) · Remote (EU)
AI/ML
Claude
ChatGPT
Voice Agents
DevOps
GitHub
Apply
Product Owner, AVP 1 hour ago
In office · Full-Time · 10+ years exp · Pune
Management
Jira
Agile
Apply
$7.8k – $9.3k per year · In office · Full-Time · Ulaanbaatar
Apply
$12k – $14k per year · In office · Full-Time · Ulaanbaatar
Apply
$7.8k – $9.3k per year · In office · Full-Time · Ulaanbaatar
Analytics
Microsoft Excel
Apply
$12k – $14k per year · In office · Ulaanbaatar
Apply
$11k – $12k per year · In office · Full-Time · Ulaanbaatar
Apply
See all jobs
This is one of many
2,125,651 more open roles from verified company boards, updated every day.