First seen by Alion on Nov 5, 2026.
Ажлын байрны зорилго/үүрэг: Бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой бизнесийн шаардлагын дагуу програмын код бичих, програм хангамжийг турших, шалгах, нэвтрүүлэх, засвар үйлчилгээ хийх
Тавигдах шаардлага:
Мэдээллийн технологи, программ хангамж болон холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн
Java, Spring Boot технологи ашиглан программ хангамж хөгжүүлж байсан туршлагатай
Өгөгдлийн бүтэц, алгоритм болон объект хандалтат программчлалын мэдлэг, туршлагатай
Oracle, PostgreSQL, MongoDB, Redis зэрэг өгөгдлийн сангийн технологийн мэдлэгтэй, ашиглаж байсан туршлагатай
RESTful API хөгжүүлэлт, систем хоорондын интеграцийн мэдлэгтэй
CI/CD процесс болон Git зэрэг эх кодын хувилбарын удирдлагын хэрэгсэл ашиглаж байсан туршлагатай
POS, банкны төлбөр хүлээн авах болон төлбөр тооцооны системийн хөгжүүлэлт дээр ажиллаж байсан бол давуу тал болно
ERP, CRM болон бусад бизнесийн системийн хөгжүүлэлт, интеграцийн туршлагатай бол давуу тал болно
Микросервис архитектур, системийн аюулгүй байдал болон өндөр ачаалалтай системийн хөгжүүлэлтийн мэдлэгтэй бол давуу тал болно
Дүн шинжилгээ хийх, асуудлыг шийдвэрлэх, оновчтой шийдвэр гаргах чадвартай
Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, бие даан болон багаар үр дүнтэй ажиллах чадвартай
Харилцааны өндөр ур чадвартай, санал бодлоо ойлгомжтой илэрхийлэх чадвартай
Шинийг санаачлагч, хариуцлагатай, тасралтгүй суралцаж хөгжих эрмэлзэлтэй
Англи хэлний мэргэжлийн баримт бичгийг уншиж ойлгох, ажлын хэрэгцээнд ашиглах чадвартай
Ажлын байрны төрөл: Ажилтан
Ажлын цаг: Бүтэн цагийн (Full time)

