First seen by Alion on Nov 5, 2026.
Ажлын байрны зорилго/үүрэг:
М банк аппын шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний интерфейсийг загварчилж, одоо байгаа дизайныг сайжруулах
Таны бүтээсэн дизайн олон мянган хүний гарт хүрч, тэдний өдөр тутмын санхүүгийн шийдвэрт нөлөөлөх болно.
Тавигдах шаардлага:
Доорх зүйлсийг уншаад "Энэ яг би байна" гэж бодогдвол бид яг таныг хайж байна:
Визуал дизайны өндөр мэдрэмжтэй, typography, өнгө, зохиомжийг чадварлаг хослуулж, энгийн хэрнээ харц булаам интерфейс бүтээдэг
Жижиг micro-interaction ч хэрэглэгчийн туршлагыг эерэгээр өөрчилж чадна гэдэгт итгэдэг
Та нарийн төвөгтэй user flow, мэдээллийн бүтцийг хэрэглэгчид энгийн, ойлгомжтой болгож чаддаг (information architecture)
Дизайн хөгжүүлэлтэд орсны дараа ч эцсийн бүтээгдэхүүнийг шалгаж, зөрүүг илрүүлдэг (design QA)
Та үгээ ч пиксел шиг нарийн сонгодог. Интерфейсийн текст бүр богино, ойлгомжтой, ээлтэй байлахыг зорьдог (UX writing)
Банк, санхүү, fintech салбарын бүтээгдэхүүн дээр ажиллаж байсан бол мэдээж давуу тал болно
Motion дизайн хийж чаддаг бол мөн давуу тал
Таныг хамгийн сайн танилцуулах зүйл бол таны portfolio. Тиймээс анкет илгээхдээ portfolio-гоо заавал хавсаргаарай. Figma линк байсан ч болно.
AI tools ашиглан санаагаа хурдан шалгаж, ажлаа илүү үр дүнтэй болгодог
Бусдын анзаардаггүй жижиг зөрүү, алдааг олж харж засварладаг (attention to detail)
Хэрэглэгчийн оронд өөрийгөө тавьж, тэдний хэрэгцээ, мэдрэмжийг ойлгохыг зорьдог (empathy)
Асуудалд стандарт бус, бүтээлч шийдэл хайх дуртай
Санаагаа үндэслэлтэй тайлбарлаж, нээлттэй хамтран ажилладаг
Ажлын байрны төрөл: Ажилтан
Ажлын цаг: Бүтэн цагийн (Full time)

