First seen by Alion on Oct 28, 2026.
Бүх төрлийн хэвлэмэл материалуудын эх загварыг гаргах;
Вебсайтын загвар дизайныг хөгжүүлэхэд оролцох;
Вебсайт, сошиал сурталчилгааны постны дизайн, эх бэлтгэлийг хийх;
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд байрших сурталчилгааны дизайн, эх бэлтгэлийг бэлтгэх;
Байгууллагын дотор болон гадна байршуулах хаяг, самбарын сурталчилгааны зүйлсийн дизайн, эх бэлтгэлийг хийх;
Брэнд бүүкийг дагах;
Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгавар.
График дизайнерын чиглэлээр бакалавраас дээш зэрэгтэй;
Мэргэжлээрээ 2-с дээш жил ажиллаж байсан туршлагатай;
Мэргэжлийн програмууд дээр ажиллах чадвартай/Adobe Illustrator, Photoshop, Figma etc/;
Дизайны хэрэглээний программууд, tools бүрэн ашиглах чадвартай;
Бүтээлч сэтгэлгээтэй;
Өнгө, дизайны мэдрэмжтэй, уран сэтгэмжтэй;
Багаар болон бие даан ажиллах чадвартай;
Өөрийн санааг бүрэн илэрхийлэг чадвартай;
Англи хэлний анхан шатны мэдлэгтэй;
Цэвэрч нямбай, ажилч хичээнгүй.
Яагаад Уранган ХХК-ийг сонгох ёстой вэ?
Өрсөлдөх чадвар бүхий цалин урамшуулал: Бид танд зах зээлд өрсөлдөхүйц цалин хангамжийг санал болгох ба хоол, утас, унааны нэмэгдэлтэй. Жил бүр инфляцаас хамааран цалин нэмэгдэх боломжтой системийг бий болгосон.
Мэргэжлийн өсөлт – Бид дэлхийн стандартаар үйлчилгээ үзүүлэхийг эрхэмлэн ажилладаг нь та өөрийн ур чадварыг сорьж, тасралтгүй сурч хөгжих боломжийг бий болгодог.
Ажлын эерэг орчин – Эерэг, өсөх сэтгэлгээтэй, амжилт гаргагч, шилдэг хамтрагч байх компанийн соёлтой хамт олон.
Ур чадвартай хамт олон – Амжилтад хүрэхийн төлөө тууштай ажилладаг чадварлаг, урам зоригтой мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах боломжтой.
Ажил амьдралын тэнцвэр – Бид уян хатан цагийн хуваарьтай ба илүү цагийн нэмэгдэлтэй.
Хувь хүний хөгжил – Эрүүл амьдралыг дэмжиж фитнесийн урамшуулалтай ба карьер хөгжлийн хөтөлбөр, төрөл бүрийн мэргэжлийн сургалтад хамрагдана.
- Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
- Байгууллага доторх фитнесс заал
- Унааны хөнгөлөлт
- Гар утасны төлбөр
- Шатахууны дэмжлэг
- Цалинтай чөлөө
- Уян хатан цагийн хуваарь
- Ажилд орох үеийн бэлэг
Ур чадвар: Багаар ажиллах, Шинийг санаачлах, Нягт нямбай, Хамтран ажиллах, Харилцааны чадвар, Шинэ санаа гаргах чадвар, Хариуцлагатай, Canva, График дизайн, Сошиал медиа маркетинг

