First seen by Alion on Nov 5, 2026.
Ажлын байрны зорилго/үүрэг:
Бизнесийн шаардлага болон төслийн менежерийн тодорхойлсон процесс, системийн бичиг баримтын дагуу хэрэглэгчдийн туршлагыг судлан, ойлгомжтой, ашиглахад хялбар дижитал бүтээгдэхүүний интерфэйсийг бүтээх.
Тавигдах шаардлага:
Figma дээр мэргэжлийн түвшинд ажиллах чадвар
Low, high fidelity wireframe болон Prototype гаргах чадвар
Design system, Component library ашиглах чадвар: Стандарт дизайн элементүүдийг ашиглаж, consistency-ийг хадгалах
Responsive дизайн боловсруулах чадвар: Desktop, Mobile, Tablet зэрэг төхөөрөмжүүдэд тохирсон дизайн гаргах.
Visual design мэдлэг: Color theory, Typography, Auto Layout, Iconography гэх мэт элементүүдийг зөв ашиглах чадвар
Хэрэглэгч төвтэй сэтгэлгээ: Хэрэглэгчийн хэрэгцээ, туршлагыг ойлгож, шийдэл гаргах чадвар.
Багийн хамтын ажиллагаа: Хөгжүүлэгч, төслийн менежер, бусад бүтээгдэхүүний дизайнер, захиалагч байгууллагын талуудтай үр дүнтэй харилцах мөн шаардлага тодруулж, тайлбарлаж, ойлгох чадвар.
Асуудлыг шийдвэрлэх сэтгэлгээ: Бүтээгдэхүүний дизайнтай холбоотой асуудлыг шинийг санаачлан шийдвэрлэх чадвар.
Шинийг суралцах хүсэл: Технологи, дизайн хандлага, хэрэглэгчийн туршлагын шинэчлэлийг даган суралцах чадвар.
Цагийн менежмент: Өдөр тутмын даалгавруудыг төлөвлөж, хугацаанд нь хийж гүйцэтгэх чадвар
Ажлын байрны төрөл: Ажилтан
Ажлын цаг: Бүтэн цагийн (Full time)

