First seen by Alion on Oct 13, 2026.
• Компанийн үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж, дүрэм журамд эрх зүйн дүн шинжилгээ хийх
• Гэрээ, хэлцэл, албан бичиг болон эрх зүйн баримт бичгийн төсөл боловсруулах, хянах
• Гэрээний хэрэгжилт, эрх зүйн эрсдэлийг үнэлж, бууруулах арга хэмжээ санал болгох
• Тендер, худалдан авалт болон зөвлөх үйлчилгээний үйл ажиллагаанд эрх зүйн дэмжлэг үзүүлэх
• Архитектур, инженерингийн төслүүдтэй холбоотой зөвшөөрөл, лиценз, гэрээний асуудлыг хариуцах
• Хууль эрх зүйн асуудлаар удирдлага, ажилтнуудад зөвлөгөө, тайлбар өгөх
• Маргаан, гомдол, шаардлагатай холбоотой баримт бичиг боловсруулах, шийдвэрлэлтэд дэмжлэг үзүүлэх
• Хууль тогтоомжийн өөрчлөлтийг судалж, компанийн үйл ажиллагаанд хэрэгжүүлэх санал боловсруулах
• Эрх зүйн баримт бичгийн бүртгэл, архив болон нууцлалын шаардлагыг хангах
• Хууль зүйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
• Компанийн эрх зүй, гэрээний эрх зүй, иргэний эрх зүйн мэдлэгтэй
• Гэрээ болон эрх зүйн баримт бичиг боловсруулах, хянах чадвартай
• Хууль тогтоомж судлах, дүн шинжилгээ хийх чадвартай
• Албан бичиг боловсруулах, зөвлөгөө өгөх харилцааны ур чадвартай
• Барилгын болон инженерингийн төслийн эрх зүйн орчны талаар ойлголттой бол давуу тал
• Монгол хэлээр зөв найруулгатай бичих, ярих чадвартай
• Англи хэлний эрх зүйн материал унших чадвартай бол давуу тал
• Ёс зүйтэй, хариуцлагатай, нууц хадгалах чадвартай
Барилгын зураг төслийн салбарт 19 жилийн туршлагатай Барилгын зураг төслийн шилдэг компаниудын нэг болох “ЭН ЭЙ ПИ ГРУПП” ХХК-ийн залуу эрч хүчтэй хамт олон дунд тогтвор суурьшилтай ажиллаж өөрийгөө хөгжүүлж, өөрийн карьер үнэ цэнийг өсгөх хүсэлтэй бол бид таныг ажилд урьж байна.
Үндсэн цалин + хоол унааны хөнгөлөлт;
Байгууллагын үнэгүй дугаар;
Ая тухтай ажиллах орчин;
Залуу эрч хүчтэй хамт олон таныг хүлээж байна.
Ур чадвар: Багаар ажиллах, Шийдвэр гаргах, Цагийн менежмент, Харилцааны чадвар, Шийдвэр гаргах, асуудал шийдвэрлэх, Хариуцлагатай, Гэрээний эрх зүй, Мэдээллийн нууцлал, Эрх зүйн зөвлөгөө өгөх, Хууль, эрх зүйн баримт бичиг боловсруулах, Хуулийн зөрчил, маргаан, Хууль, эрх зүйн мэдлэг, Гэрээг хянах, Хууль Зүйн Шинжилгээ

