First seen by Alion on Nov 8, 2026.
• Компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд хууль, эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;
• Компанийн үйл ажиллагаатай холбоотой гэрээ, хэлцэл, албан бичиг, тушаал, шийдвэр болон бусад эрх зүйн баримт бичгийг боловсруулах, хянах;
• Ажил гүйцэтгэх, ажил үйлчилгээ үзүүлэх болон хөдөлмөрийн гэрээний төсөл боловсруулах, хянах;
• Компанийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;
• Хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлэн компанийн дотоод журам, бодлого, зааврыг боловсруулах, шинэчлэх;
• Тендер, худалдан авалт болон төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой эрх зүйн баримт бичигт хяналт тавих;
• Гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, эрсдэлийг урьдчилан тодорхойлох;
• Маргаан, гомдол, нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд шүүх болон төрийн байгууллагад компанийг төлөөлөх;
• Төрийн болон хяналтын байгууллагуудтай харилцах, хууль эрх зүйн асуудлаар компанийн нэгжүүдэд зөвлөгөө өгөх.
Тавигдах шаардлага• Эрх зүйч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
• Хуульчийн мэргэжлээр 3-аас дээш жил ажилласан туршлагатай;
• Компанийн эрх зүй, гэрээний эрх зүй, хөдөлмөрийн харилцааны талаар мэдлэгтэй;
• Иргэний хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн мэдлэгтэй;
• Гэрээ, эрх зүйн баримт бичиг боловсруулах, хянах чадвартай;
• Компьютерын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн;
• Бие даан шийдвэр гаргах, дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх чадвартай;
• Харилцааны соёлтой, хариуцлагатай, нягт нямбай.
• Барилга угсралт, уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байсан туршлагатай;
• Англи эсвэл хятад хэлний мэдлэгтэй.
Ур чадвар: Шийдвэр гаргах, Цагийн менежмент, Харилцааны чадвар, Мэдээллийн нууцлал, Хууль, эрх зүйн мэдлэг

