First seen by Alion on Oct 25, 2026.
Захиалагчийн хэрэгцээ, хүсэлтийн дагуу реклам сурталчилгааны дизайн, эх бэлтгэл боловсруулах
Гэрэлт болон гэрэлт бус хаяг, товгор үсэг, lightbox, гадна болон дотор реклам чимэглэлийн загвар гаргах
Баннер, постер, самбар, стикер, бүтээгдэхүүний шошго болон бусад хэвлэлийн эх бэлтгэх
Adobe Photoshop, Illustrator, CorelDRAW зэрэг мэргэжлийн программууд дээр ажиллах
Захиалгат хаяг, рекламын загварыг бодит орчинд байршуулсан байдлаар дүрслэн харуулах (Mockup)
Хэвлэл, CNC зүсэлт болон бусад үйлдвэрлэлийн технологид тохирсон ажлын файл бэлтгэх
Үйлдвэрлэлийн багтай хамтран ажиллаж, дизайны хэмжээ, өнгө, материал болон гүйцэтгэлийн шаардлагыг хангах
Компанийн дотоод маркетинг, сошиал медиа болон сурталчилгааны дизайны ажлуудыг гүйцэтгэх
Хариуцсан ажлыг төлөвлөсөн хугацаанд чанартай гүйцэтгэх
График дизайн болон холбогдох чиглэлээр мэдлэг, ур чадвар эзэмшсэн
Adobe Photoshop, Adobe Illustrator, CorelDRAW программуудын аль нэг дээр мэргэжлийн түвшинд ажиллах чадвартай
Өнгөний зохицол, зохиомж, хэмжээ харьцаа, хэвлэлийн эх бэлтгэлийн мэдлэгтэй
Бүтээлч сэтгэлгээтэй, шинэ санаа гаргах, түүнийгээ бодит загвар болгон хэрэгжүүлэх чадвартай
Хариуцлагатай, нягт нямбай, цагийн менежмент болон хувийн зохион байгуулалт сайтай
Багаар болон бие даан ажиллах чадвартай
Захиалагчийн санал хүсэлтийг ойлгож, дизайныг шаардлагын дагуу сайжруулах чадвартай
Ажлын ачааллыг зөв зохион байгуулж, хугацаанд нь гүйцэтгэх чадвартай
Өмнө хийж байсан ажлын бүтээлүүдтэй (Portfolio) байх
Давуу тал болно:
Реклам хаяг, хэвлэл, үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай
Хэвлэлийн эх бэлтгэл, өнгөний тохиргоо, материалын хэмжээ болон үйлдвэрлэлийн технологийн мэдлэгтэй
3D загварчлал, бодит орчны mockup хийх чадвартай
AI дизайны хэрэгсэл, шинэ технологи ашиглах сонирхолтой
Ур чадвар: Цагийн менежмент, Харилцааны чадвар, Бүтээлч сэтгэлгээ, Ёс зүйтэй, хариуцлагатай, Сошиал медиа, Баннерын дизайн, Хэвлэлийн өмнөх бэлтгэл, Загвар, Өнгөний Мэдрэмж

